images

Монгол тулаанчид шидокан каратэгийн дэлхийн цомын тэмцээнд аваргалав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-06


   Энэ жилийн Шидокан каратэгийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож, гурав нь аварга болов. Тухайлбал, Н.Цацрал,  Б.Мөнх-Эрдэнэ, Л.Анумаргад нар оролцсон төрөл тус бүртээ тэргүүлсэн бол Б.Марал оролцсон төрөлдөө хоёрдугаар байранд шалгарчээ. Манай тамирчид өнгөрсөн жилийн дэлхийн цомын тэмцээнээс нийт 15 медаль авч, багаараа алтан медаль хүртэж байв. Шидокан каратэгийн спортыг манай улсад 2015 оноос хойш хөгжүүлсэн бөгөөд 2015, 2018, 2019 ДАШТ-д оролцсон тамирчдаас хоёр нь дэлхийн аварга болж, зургаа нь мөнгө, найм нь хүрэл медаль хүртэж байв. Энэ төрлийн тэмцээнд бие хамгаалах тулааны урлагаар хичээллэдэг тамирчид голчлон оролцдог бөгөөд дэлхийд хамгийн хүчтэй хөгжиж буй каратэгийн төрөл юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.