Анимэгийн нөлөөгөөр дэлхий дахинд япон хоолны газрууд нэмэгдэж байна
Анд нөхдийн мэдээ
2023-11-20
Японы Хөдөө аж ахуй, ой, загасчлалын яамнаас сүүлийн арван жилийн хугацаанд тус япон хоолны газрууд хилийн чанадад олноор нээгдэж, өмнөх арван жилээс гурав дахин нэмэгдсэнийг танилцууллаа. Тодруулбал, энэ оны байдлаар дэлхий даяар 187 мянган япон ресторан ажиллаж байгаа аж. Үүнээс Азид 122 мянга, Европт 16400 нь бий. Мөн “"One Piece", "Demon Slayer" зэрэг япон анимэгийн нөлөөгөөр Төв, Өмнөд Америкт хоолны газрууд олноор нээгджээ. Хамгийн олон япон хоолны газартай улс нь Хятад (78760), АНУ (26040), Өмнөд Солонгос (18210) юм. Харин цар тахлын улмаас Хойд Америк дахь Японы сүлжээ ресторануудын тоо арван хувиар буурчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.