Тува бөхчүүд Монголд ирж барилдаад түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-11-20
Монгол бөхийн өргөөнд өчигдөр Монгол болон Тувагийн өсвөрийн шилдэг бөхчүүдийн барилдаан боллоо. ОХУ-ын Тува улсын шилдэг есөн бөх энэ сарын 17-ны өдөр манай улсад ирсэн бөгөөд нийт долоон тойрог барилдаад ялалт байгуулжээ. Тухайлбал, залуу бөх Донгак Сүлде долоо давж, барилдааныг магнайлсан бол Намчаа Сүгдер, Ондар Алдаржы, Салчак Кудерек, Монгуш Алаш, Ооржак Айрат, Самбый-оол Айслан, Монгуш Гендун, Эрес-оол Солаан-Байыр нарын бөхчүүд нийт 33 даваа авсан байна. Харин Монгол улсын багт сумын заан Э.Бат-Өлзий зургаан даваа авчирч тэргүүлсэн бол сумын начин Б.Бумбацогт, залуу бөх Г.Үнэнхүү, Т.Мөнгөн-Эрдэнэ, Б.Хадбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Д.Төрболд, Б.Эрболд нар нийт 16 давжээ. Тува улсын багийн дасгалжуулагчаар Донгак Кайгал-оол, Анатолий Баткар, Монгол улсын багийн дасгалжуулагчаар Б.Батхуяг нар ажиллажээ. Дашрамд сонирхуулахад, сайн барилдсан Тувагийн өсвөр бөхчүүдийг МҮБХ Монголын их, дээд сургуулиудад элсэн суралцахад дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.