Өсвөрийн боксчид ДАШТ-д оролцохоор Арменийг зорилоо
Чихэнд чимэгтэй
2023-11-20
Армений нийслэл Ереван хотод энэ сарын 24-нөөс ирэх сарын 4-ний хооронд явагдах өсвөрийн ДАШТ-д манай улсаас гурван тамирчин оролцоно. 50 гаруй орны боксчид өрсөлдөх тус тэмцээнд Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчин Т.Нанзад 52 кг, А.Тэнгис 57 кг, Д.Тэнгис 63 кг-ийн жинд тус тус хүч сорихоор болсон юм. Өчигдөр тэмцээн болох орныг зорьсон манай боксчдыг Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, Г.Амаржаргал нар дасгалжуулж байгаа ажээ. Өнгөрсөн оны боксын залуучуудын ДАШТ Испанийн Ла Нусиад хотод болоход Монголын шигшээ багийн 10 тамирчин 73 орны 600 гаруй тамирчинтай өрсөлдөж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.