Японы Элчин сайд МУИС-ийн хүндэт доктор боллоо
Чихэнд чимэгтэй
2023-11-21
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкид өчигдөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Хүндэт доктор” цол олголоо. Тэрбээр тус сургуулийн Япон хэлний тэнхимд лингафоны лаборатори байгуулах төслийг хэрэгжүүлэхэд оройлон оролцсоноос гадна “1000 инженер” хөтөлбөрийг ажил хэрэг болгож хоёр улсын байгалийн ухааны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Мөн тун удахгүй МУИС-д суурилуулах 1.5 сая долларын өртөгтэй байгаль орчны сургалт, судалгааны тоног төхөөрөмжийг авчрахад Элчин сайд тусалжээ. Сонирхуулахад, Индианагийн их сургуулийн Урал, Алтай судлалын ангид суралцсан тэрбээр 1985 онд МУИС-д монгол хэл сурсан байна. К.Хироюки 2019 онд Монголд суух Элчин сайд болсон бөгөөд түүнээс өмнө 1983-1986, 2005-2008 онд Монгол дахь ЭСЯ-д нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.