images

Монгол байгаль хамгаалагчийн тухай киног Францын кино наадамд үзүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-21


   Францын олон улсын "Festival International Film Livre D’Aventure" кино наадамд Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн амьдралаар бүтээсэн “Монгол-Баавгайн хөндий” киног үзүүлжээ. Наадамд Ж.Төмөрсүх өөрөө уригдан оролцож, тайзнаа “Монголын байгаль хамгаалагчийн бодол, зүтгэл, дотоод сэтгэлийг дэлхий ойлгож, бахархаж байгаад талархаж байна. Бид ганцхан дэлхийтэй. Надаас, чамаас, бид бүхнээс хамааралтай” хэмээн ярьсан байна. Тус киног хийхээр Францын гэрэл зурагчин Хамид Сардар-Афхами хоёр сарын хугацаанд Хөвсгөлийн Улаан тайгад байгаль хамгаалагчидтай хамт амьдарсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард уг наадмын баримтат киноны төрөлд тэргүүн байранд шалгарч байсан юм. Кино наадамд 35600 хүн оролцсоноос монгол байгаль хамгаалагчийн киног 1000 гаруй хүн үзэж сонирхсон байна.

Гэрэл зургийг. "Tumursukh Jal" фейсбүүк хуудаснаас

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.