Төв аймаг ургац хураалтаар улсдаа тэргүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-11-21
Төв аймгийн тариаланчид энэ онд 145 мянган га талбайгаас 380 мянган тонн ургац хураан авч улсдаа тэргүүллээ. Урьдчилсан байдлаар тус аймаг үр тариа 104.6 мянган тонн (үүнээс улаан буудай 91.8 мянган тонн), тэжээл 127.5 мянган тонн, тосны ургамал 19.7 мянган тонн, төмс 86.2 мянган тонн, хүнсний ногоо 32.4 мянган тонныг тус тус хурааж авахаар төлөвлөж байжээ. Тэгвэл улсын ургац хураалтын дүн гарснаар, Төв аймаг улсдаа гурав дахь жилдээ ийнхүү тэргүүлж байна. Ургац хураалтад нутгийн тариаланчдаас гадна инженер механикжуулагч, агрономичид, тээврийн жолооч нар, туслах ажилчид, Ургац хураалтын штаб, Зэвсэгт хүчин жанжин штабын бие бүрэлдэхүүн, Төв аймаг дахь Хуурай замын цэргийн командлал, 016 дугаар нэгтгэл, их дээд сургуулийн оюутан, залуучууд, бүх цэргийн ангийн байнгын болон хугацаат цэргийн албан хаагчид гар бие оролцсон болохыг дурьдаад, эдгээр хүмүүст талархал илэрхийлж буйгаа тус аймгийн ЗДТГ-аас мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.