images

Начин Б.Одхүү Бурханы шашны чухал сурах бичгүүдийг хэвлүүлэхэд хандив өргөжээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-11-21


   Хэнтий аймгийн харьяат, улсын начин Б.Одхүү Өмнөд Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацангийн сургалтад чухал хэрэгцээтэй, онц ховордсон дөрвөн сурах бичгийг дахин хэвлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг хандивлажээ. Хэнтий аймгийн уугуул Жонан ханчэн гэгээн тэдгээр сурах бичгийг хэвлүүлэн сургалтад ашиглах хэрэгцээ тулгамдаад байгааг түүнд дурдан хэлснээр Б.Одхүү шаардлагатай хөрөнгийг найз нөхдийн хамт цуглуулан бүрдүүлжээ. Тэрбээр энэхүү хандиваа өнгөрөгч 17-ны өдөр гавж Жонан ханчэн Дарамсалад айлчилж XIV Далай ламд бараалхах үеэр Гоман дацангийн ажилтанд албан ёсоор гардуулсан байна. Уг хандиваар хэвлүүлэх номууд нь Бурханы шашны винай, авидарма, парчин ёсны “Дүлдом", "Зоддом", "Гавшивийн дом", "Дүмтаринченпрэнва" хэмээх сурах бичгүүд бөгөөд Б.Одхүү энэхүү хандивыг мөн ээжийнхээ хойтын буянд зориулж буйгаа айлтгасан байна.

  Жонан ханчэн гэгээн Далай ламд бусад таван монгол гэвшийн хамтаар бараалхан мандал өргөжээ. Далай лам түүний номд шамдаж байгааг сайшаахын зэрэгцээ винайн ёсны “Дүлва мэдогпрэнжүд” шастираас эш татаж "Хойшид энэ шастирт гарсанчлан, номын хувцас өмсөх төдийгөөр ханалгүй, номдоо улам сайн хичээх хэрэгтэй" хэмээн айлдсан байна. Мөн өөрийн монгол багш Ойдовцогни ламын ачийг дурсан ярьжээ. Зургаан монгол гэвшийн дунд, хэдхэн өдрийн өмнө лхаарамба цол хамгаалсан Х.Дархан, Я.Түвшинбаяр нар байлцсан хэмээн Брайбүн хийдийн Гоман дацан дахь манай эх сурвалж өнөөдөр мэдээллээ.

Далай ламд бараалхсан зургаан монгол гэвш.

Жонан ханчэн гэгээн Далай ламд бараалхаж буй нь. 

Гэрэл зургуудийн эх сурвалж: Далай ламын Тамгын газар Гандан Повронгийн албан ёсны вэб хуудас. Брайбүн хийдийн Гоман дацангийн лам Данзандэнжон. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Manlai

    Mundag

    2023-11-24

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.