“Шилдэг уухайч” шалгаруулах улсын анхдугаар уралдаанд 50 харваач оролцжээ
Чихэнд чимэгтэй
2023-11-22
Шагайн харвааны "Шилдэг уухайч" шалгаруулах улсын анхдугаар уралдаан энэ сарын 18-19-ний өдрүүдэд Соёлын өвийн үндэсний төвд болжээ. Тус уралдааныг Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, хөтлөгч Ё.Алтангэрэл санаачилсан байна. Өнгөрсөн онд тэрбээр “Най уухай” хэмээх цэнгээнт нэвтрүүлэг хийж, шагайн харваа, түүний соёл, ач холбогдлыг олонд танилцуулж байв. Тэгвэл энэ удаа Улс тунхагласны баярыг угтан монгол шагайн харвааны уухайн уламжлалт шинж чанарыг сэргээх замаар олон нийтэд таниулах, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, уухайн үүрэг, зориулалт, зөв хэрэглээ, нөлөөллийг залуу үед залгамжлуулах, тогтвортой хөгжүүлэн хадгалах зорилгоор ”Шилдэг уухайч” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулсан байна. Уралдаанд 50 гаруй харваач оролцсон бөгөөд шилдэг уухайч баг болон шилдэг уухайч хувь хүнийг шалгаруулжээ. Уралдааныг зохион байгуулахад Соёлын өвийн үндэсний төв, "Дуун өргөө" ТББ, Монголын Шагайн харвааны холбоо, Уртын дууны сургалт, судалгааны "Айзам" төв, "Номин шаглаа" компани дэмжиж, хамтран ажилласан байна.
Гэрэл зургийн эх сурвалж: Соёлын өвийн үндэсний төв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.