images

“Цөмөөхэй”-г Монголд анх удаа жүжигчлэн тоглоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-11-23


   УДЭТ-ынхан 2014 оноос хойш жил бүр шинэ жилийн баярыг тохиолдуулан “Цөмөөхэй” бүжгэн жүжиг тоглосоор иржээ. Тэгвэл энэ удаа Монголын хамгийн отгон “Pro” театрын уран бүтээлчид Э.Гофманы “Цөмөөхэй" бүжгэн жүжгийг анх удаа тайзны жүжгийн хэлбэрээр тоглох гэж байна. Тус жүжгийг 12 дугаар сарын 9-нөөс тайзнаа тоглох бөгөөд найруулгыг хүүхэлдэйн жүжиг, сүүдрийн жүжиг, драмын театрын төрлүүдийг хольж хийснээрээ онцлог юм. Тус театрын уран бүтээлчид өнгөрөгч гуравдугаар сард Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романыг тайзны бүтээл болгон амжилттай тоглосон билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.