Парис Хилтон охинтой болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-27
“Хилтон” группын өв залгамжлагч, Холливүүдийн од Парис Хилтон 42 насандаа охинтой болсон тухай CNN мэдээлэв. Тэрбээр өөрийн Инстаграм хуудаснаа "Гялайлаа, үр минь" гэсэн зурвасын хамт "Лондон" гэсэн бичигтэй ягаан өнгийн хүүхдийн хувцасны зургийг нийтэлжээ. Лондон нь түүний охиндоо өгсөн нэр аж. Мөн TikTok дээр нэгэн шүтэн бишрэгчийнхээ "Шинэ охинд нь баяр хүргэе" гэсэн сэтгэгдэл доор "Гүнж минь тавтай морил" гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна. П.Хилтон 2021 оны арваннэгдүгээр сард зохиолч, бизнесмэн Картер Лиамтай гэрлэж, энэ оны нэгдүгээр сард анхны хүүгээ төрүүлсэн юм. Тухайн үед хэвлэлүүд түүнийг анхны хүүхдээ тээгч эх ашиглан төрүүлсэн гэж мэдээлж байв. Сарын дараа тэрбээр загварын “Glamour” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тээгч эхээр хүүхдээ төрүүлэх болсон шалтгаанаа тайлбарласан юм. Тэрбээр нэгэн эмэгтэйг төрөх үед нь хажууд нь байж, амаржихыг нь хараад хүүхэд төрүүлэхээс халширч, сэтгэлээр ихэд унасан тухайгаа хэлжээ. Улмаар "Би гэр бүлтэй болохыг үнэхээр хүсч байна. Гэхдээ миний бие махбод үүнийг дийлэх эсэхэд эргэлзэж байна” гэжээ. Эцэст нь “Төрөлт, үхэл хоёроос би хамгийн их айдаг” гэжээ. Охиноо өөрөө төрүүлсэн, эсвэл тээгч эхээр төрүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.