images

Жигнэмэг зажлах чимээг арилгадаг апп бүтээжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-29


   Америкийн хөнгөн зууш, чипс үйлдвэрлэгч Doritos” компани Doritos Silent нэртэй үнэгүй программ бүтээж хэрэглээнд оруулсан тухай “Washington Post” сонин мэдээлэв. Тус программ нь тоглоомын дуут чат, утасны дуудлага гэх мэт чихэвчээр сонсогддог бүх төрлийн чимээнээс жигнэмэг зажлахад гардаг чимээг арилгадаг ажээ. Ийм программ зохиох болсон тухайгаа тус компани тайлбар хийж энэ нь зөвхөн цахим тоглоомчдод зориулсан болохыг онцолсон байна. Цахим тоглоом тоглогчдын дунд "цахимаар нийлж тоглож буй хүн нь жигнэмэг идэж байгааг сонсохыг хүсэхгүй байна" гэсэн гомдол ихэссэн байна. Тоглогчид ихэвчлэн чихэвч ашигладаг бөгөөд тоглоомын үеэр идэж буй хөнгөн зууш, жигнэмэг зажлах чимээ нөгөө хүнд нь их тод сонсогддог. Тус компани Хятад, Энэтхэг, Португал, Их Британи, АНУ зэрэг орны 3000 тоглогчдын дунд судалгаа явуулж үзэхэд тэд "Хүмүүс тоглож байхдаа хөнгөн зууш идэх дуртай байдаг ч энэ чимээ нь анхаарал ихээр сарниулдаг” гэжээ. Тус компанийн маркетингийн менежер Фернандо Кэйн хэлэхдээ "Жигнэмэг зажлах чимээ идэж буй хүндээ сайхан байдаг ч сонсож буй хүнд тээр болдог гэдгийг олж мэдсэн. Тиймээс шинэ бүтээгдэхүүн гаргахын оронд бид энэ асуудлыг технологийн тусламжтайгаар шийдэж чадсан” гэжээ. Ингэснээр ярьж байхдаа жигнэмэг идсэн ч чимээ сонсогдохгүй болсон байна. Тус программ нь микрофон холбосон бүх төхөөрөмж дээр ажиллах юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.