18 сартайдаа уншиж эхэлсэн охин дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүүхдээр шалгарав
Анд нөхдийн мэдээ
2023-11-30
АНУ-ын Кентакки мужийн нэгэн охин хоёр настайдаа оюуны илтгэцүүр (IQ)-ээр гишүүнээр элсэх эрхийг олгодог "Mensa"-д элссэн хамгийн залуу эмэгтэй гишүүн болжээ. “UPI News” агентлагийн мэдээлснээр, Кентакки мужид амьдардаг Исла МакНабб охин 2 нас 195 хоногтой байхдаа “Stanford Binet Test”-ийн оюуны илтгэцүүрээр үеийнхэнтэй нь харьцуулшгүй өндөр IQ-тай нь тогтоогдож, “Mensa” байгууллагын шалгуурыг 99 хувиар хангасан тул тус байгууллагад элсэж, хамгийн залуу гишүүн гэсэн үзүүлэлтээр Гиннесийн номонд бүртгэгдсэн байна. “Mensa” нь дэлхийн хамгийн авьяаслаг, хамгийн өндөр оюунтай хүмүүсийг нэгтгэдэг байгууллага бөгөөд гишүүнээр элсэхийн тулд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн IQ тестийн шалгалт өгч дэлхийн нийт хүн амын 2 хувьд багтах оюуны чадвартай гэдгээ батлах ёстой ажээ. Охины аав Жэйсон, ээж Аманда нар хэлэхдээ "Охин маань төрөөд удаагүй байхдаа оюуны өндөр чадвартай болох нь мэдэгдэж байсан. 7 сартайдаа зурагт ном үзэж, зааж өгсөн зүйлсийг ялган нэрлэж, нэг настай байхдаа өнгө, тоо, цагаан толгойн үсгийг тогтоож, 18 сартайдаа уншиж эхэлсэн" гэжээ. Охин тоо бодох, ном унших дуртай бөгөөд заримдаа насандаа ахадсан зүйл хүртэл ярьж аав, ээжийгээ гайхшруулдаг байна. Саяхан дөнгөж гурван нас хүрсэн түүний хамгийн дуртай ном нь “The Very Hungry Caterpillar”, “Pete the Cat” гэнэ. Аав, ээж хоёр нь "Бид охиныхоо байгалиас заяасан авьяас чадварыг бүрэн нээж илрүүлэхийн тулд “Mensa”-д элсүүлсэн" гэжээ. Энэ сарын 19-нд гурван нас хүрсэн МакНабб охин одоо үе тэнгийнхэнтэйгээ хамт цэцэрлэгт явж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.