images

Парисын Олимпын үеэр метроны үнэ хоёр дахин нэмэгдэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-30


   Ирэх жил болох Зуны Олимп, Паралимпийн үеэр Францын нийслэл Парис болон дагуул хотуудад 7 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын  8-ны хооронд метроны үнийг хоёр дахин нэмэхээр болсноо тус хотын захиргаанаас мэдэгдэв. Зуны Олимп ирэх оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, Паралимпийн наадам наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд болно. Энэ хугацаанд метроны нэг удаагийн тасалбар 2.10 еврогоос 4 евро, 10 удаагийн тасалбарын үнэ 16.90 еврогоос 32 евро болж нэмэгдэх ажээ. Олимпын үеэр зочдыг нийтийн тээврээр тээвэрлэхийн тулд бараг бүх чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд 200 сая евро зарцуулахаар төлөвлөж байгааг хотын дарга мэдэгдсэн байна. Мөн “Төрийн үйлчилгээ мөнгө шаарддаг. Өөрөөр дүр эсгэж худал амлалт өгөх боломжгүй. Олимп үзэхээр ирсэн зочид ийм төлбөр төлөхгүй бол үүнд гарах зардлыг татвар төлөгчид төлөх хэрэгтэй болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.