Дэлхийн банк: Монгол улсын эдийн засаг цаашид өснө
Чихэнд чимэгтэй
2023-12-01
Дэлхийн банк 2023 онд Монгол улсын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 5.2 хувиас 5.8 хувь болгон нэмэгдүүлжээ. Үүнд уул уурхайн салбарын өсөлт, хувийн хэрэглээ, төсвийн тэлэлт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн байна. Мөн тус банкнаас гаргасан тайланд "Монгол улсын эдийн засаг 2023 оны эхний хагаст эрчимтэй өссөн. Ингэхдээ уул уурхайн салбар голлон нөлөөлсөн. Энэ өсөлтийн хандлага оны сүүлийн хагаст ч хадгалагдсан хэвээр байна" гэж дурджээ. Гэсэн хэдий ч Монголын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байгааг мэдэгдэж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, гадаад худалдаа болон өөр бусад салбартаа анхаарал хандуулахыг зөвлөсөн байна. Түүнчлэн Оюутолгойн зэс, алт олборлолтын хэмжээ 2025 он гэхэд хоёр дахин өсөх төлөвтэй байгаа учраас 2025-2026 онд эдийн засгийн өсөлт хурдсаж, дунджаар зургаан хувиас дээш байх төлөвтэй байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол улсын эдийн засаг 2023 оны эхний гурван улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.9 хувиар өссөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.