Энхийг сахиулагчид эх, хүүхдийн эмнэлэгт хандив өгөв
Чихэнд чимэгтэй
2023-12-01
Монгол улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар орныг зорьсон билээ. Тэгвэл нэг жилийн хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэн эдгээр энхийг сахиулагчид өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хандив өргөлөө. XII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Н.Эрдэнэбаяр нийт алба хаагчидаа төлөөлөн 10 орчим сая төгрөгийн эмнэлгийн гурван ор, тэргэнцэр, эмчилгээний хэрэгслийг ЭХЭМТ-д бэлэглэжээ. Тэрбээр энэ нь "Цэрэг, иргэний харилцаанд хэвшил болж буй арга хэмжээний нэг" гэдгийг онцолсон байна. “МонБат-XII” мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн энэ оны 10 дугаар сарын 25-нд дараагийн алба хаагчдадаа ээлжээ хүлээлгэн өгсөн билээ. Энэ үеэр батальоны захирагч Н.Эрдэнэбаяр "Манай цэргийн баг бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх хугацаандаа Өмнөд Суданд сүүлийн 60 гаруй жил тохиолдоогүй нөхцөл байдалтай тулгарсан. Мөн үүний зэрэгцээ дүрвэгсдийн хуаранд "Дэлхийн хүнсний хөтөлбөр"-ийн үйл ажиллагаа зогсож, иргэдийн жагсаал цуглаан, тогтворгүй байдал үүсэх эрсдэл өндөртэй байв. Энэ хугацаанд бидэнд олон саад бэрхшээл тулгарч байсан ч мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, идэвх санаачилга, тэсвэр тэвчээртэй байж хүнд нөхцөл байдлыг даван тууллаа" гэж ярьж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.