Манай тамирчид Токиогийн "Их дуулга"-аас мөнгө, хүрэл медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-12-04
Японы Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн "Их дуулга" тэмцээн болж Монголын 21 жүдоч өрсөлдлөө. Тэгвэл тус тэмцээнд Монголын шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн -52 кг жинд Л.Сосорбарам хүрэл, эрэгтэйчүүдийн -66 кг жинд гавьяат тамирчин Ё.Басхүү мөнгөн медаль хүртсэн байна. Ё.Басхүү алтан медалийн төлөө Олимп, дэлхийн аварга, эзэн орны бөх Абэ Хифүмитэй барилдаж ялагдал хүлээсэн бөгөөд Тайвань, Израиль, Бразил, Францын тамирчдыг давсан тухай Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Сонирхуулахад, Ё.Басхүү Абэ Хифүмитэй өмнө нь 2019 оны ДАШТ, “Токио-2020” Олимпын наадамд таарч барилдаж байсан удаатай. Мөн тэрбээр Ханжөүгийн Азийн наадмаас мөнгө, өнгөрсөн оны Токиогийн "Их дуулга"-аас хүрэл медаль хүртсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.