images

Б.Гангаамаа Монголын уулчдыг удирдана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-04


   Монголын уулчдын үндэсний холбооны ээлжит бус чуулган өнгөрсөн бямба гарагт Худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Энэ хурлаар холбооны ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн багийн гишүүдийг сонгож Олимпын спорт авиралтын төрлийг МУҮХ-ноос тусад нь бие даалган гаргахаар шийдвэрлэжээ. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд гавьяат тамирчин Б.Гангаамаа, “Би Ти Эф” группийн үүсгэн байгуулагч Л.Огторгуй нар нэр дэвшиж, холбоог Б.Гангаамаа даргалахаар болсон байна. Тэрбээр цахим хуудаснаа “Уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгчид материал өгөх сүүлийн өдрийн сүүлийн цагт шийдвэрээ гаргаж нэрээ дэвшүүллээ. Ерөнхийлөгч болсноор надад ямар ч ашиг сонирхолын зөрчил гарахгүй бөгөөд миний бие авирах шатныхаа хамгийн дээд гишгүүр дээр зогсчихсон учир зөвхөн үүрэг хариуцлагаа л ухамсарлаж  хийсэн алхам болно” хэмээн бичиж байв. Чуулганд нийт мандат авсан 18 клубээс 17 клубын гишүүд, мандатын эрхтэй 40 гишүүн оролцсон байна. Монголын спортын ууган олон нийтийн байгууллага болох энэ холбоо 1955 онд байгуулагдаж, 2010 онд Олон улсын уулчдын холбооны бүрэн эрхт гишүүнээр элссэн түүхтэй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.