images

Монгол улс “Google” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-04


   Монгол улс болон “Google” компани хоорондын хамтын ажиллагаа энэ сарын 1-нээс албан ёсоор эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт болсон хамтын ажиллагаа эхлүүлэх ёслолын арга хэмжээнд Монгол улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Цахим хөгжлийн сайд Н.Учрал, АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган, “Google”-ийн боловсролын салбарын захирал Колин Марсон тэргүүтэй төлөөлөгчид оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ зарласан юм. Тухайлбал, “Google” компани Монгол гарааны компаниудад дэмжлэг үзүүлэх, Монголын Android хөгжүүлэгч нарт Playstore-оор дамжуулан төлбөр авах, контент хөгжүүлэгч нар Youtube-ээс орлогын эх үүсвэртэй болох боломжийг нээх, цахим хөгжилд шаардлагатай чадавхжуулах хөтөлбөр, материаллаг баазаар хангахаа мэдэгджээ. Түүнчлэн хүүхэд хамгааллын чиглэлээр Family link системийн монгол хувилбарыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлээд байгаа ажээ. Цаашид ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг 20 мянган ширхэг "Chromebook" зөөврийн компьютерээр хангаж, 10 мянган багшид цахим ур чадвар эзэмшүүлэх сургалтыг цахим, танхим хослуулан орох төдийгүй Цахим хөгжлийн яамтай хамтран их өгөгдлийн шинжилгээ, төслийн менежмент, цахим аюулгүй байдал, UX дизайн, цахим худалдаа, маркетинг, мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадварыг олгох цахим, танхим хосолсон тэтгэлэгт хөтөлбөрт 1500 залуусыг хамруулахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Мэдээлэл, технологийн үндэсний парк

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.