images

Япон: Ах дүү Абэ Токиогийн “Их дуулга”-аас алтан медаль авлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-04


   Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Японы ах, дүү тамирчин Абэ Үта , Абэ Хифүми нар дахин алтан медалиа ихэрлүүллээ. Тэд ням гарагт болсон Токиогийн “Их дуулга” тэмцээнд өөр өөрийн жиндээ түрүүлэв. Тухайлбал, 23 настай Абэ Үта эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд алтан медалийн төлөө Францын бөхтэй барилдаж ялсан бол 26 настай ах нь 66 кг-ийн жинд манай тамирчин Ё.Басхүүг цэвэр ялж алтан медаль хүртлээ. Ах, дүү хоёр жүдоч Токиогийн зуны Олимпын наадмаас хойш хамт оролцсон тэмцээн бүрдээ алтан медаль авсаар байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн оны Ташкентийн ДАШТ, энэ оны тавдугаар сард Дохад болсон ДАШТ-д хоёул түрүүлжээ. Мөн тэд Парисын Олимпод оролцох нь тодорхой болсон байна. Энэ тухай Абэ Үта “Би Парисын Олимпын дэвжээнээ дахин нэг удаа ялахын тулд хэрэгтэй бүхнийг хийхийг хүсэж байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Hhe

    Biy biyniigaa avch shidseer baigaal

    2023-12-05

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.