Монгол улс НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн хурлыг эх орондоо хийнэ
Чихэнд чимэгтэй
2023-12-05
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурал АНЭУ-д болж Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Засгийн газрын зарим гишүүд оролцлоо. Энэ үеэр Монголын БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцийн нарийн бичгийн дарга Ихбрахим Тиаутай уулзаж цөлжилт, газрын доройтол, нөхөн сэргээх санаачилгуудын талаар санал солилцов. Мөн ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх онд түүнийг Монгол улсад зочлохыг урьжээ. Харин Ихбрахим Тиау 2026 онд Монгол улсад болох COP 17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажилд бүх талын дэмжлэг үзүүлэхээр тогтжээ. Уулзалтын төгсгөлд хоёр тал ирэх жил Монгол улсад цөлжилт, газрын доройтлын чиглэлээр үр дүнтэй, технологид тулгуурласан шийдлийг танилцуулсан арга хэмжээ зохион байгуулахаар боллоо.
Гэрэл зургийг: БОАЖЯ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.