images

Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадамд шалгарсан монгол кинонуудыг үнэ төлбөргүй үзүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-05


   Энэ сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Хархорум" олон улсын кино наадам болно. Тус арга хэмжээг Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан анх удаа Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулах гэж байна. Энэ жилийн кино наадмын уралдаант хэсэгт “Хүний эрх 75” сэдвийн дор 9 орны 14 кино өрсөлдөж байгаа бөгөөд “Шилдэг уран сайхны кино”, “Шилдэг баримтат кино”, “Ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал”-д гурван уран бүтээлийг шалгаруулах ажээ. Мөн наадмын уралдаант бус хэсэгт уран бүтээлчдийг чадавхжуулах хөтөлбөр, 15 улсын 22 киноны 45 удаагийн кино үзвэрийг толилуулах юм байна. Тэдгээр нь Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг уран бүтээл багтаж буй билээ. Цаашлаад жил бүр нэгэн сэдвийг сонгож сүүлийн хоёр жилд тухайн сэдвээр бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон наадамд оролцуулах ажээ. Энэ жилийн наадамд Өмнөд Солонгосын алдарт найруулагч, продюсер, жүжигчид ирж оролцоно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.