images

Монгол, Өмнөд Солонгосын эмч нар 8 хүүхдэд зүрхний мэс засал хийжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-05


  Монгол, Өмнөд Солонгосын хамтарсан эмч нарын баг өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 3-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллажээ. ЭМЯ-ны мэдээлж буйгаар, Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Ким Вүүн Ханаар ахлуулсан баг манай улсад ирж, монгол эмч нартай хамтран зүрхний төрөлхийн хавсарсан хүнд оношлогдсон хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийсэн байна. Гуравдугаар эмнэлэг Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны эмнэлэг болон Даяаршлын анагаах ухааны төвтэй хамтран 2013 оноос эх орондоо энэ төрлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, чадавхыг сайжруулах ажлуудыг хийж байгаа юм. Үүний нэгэн жишээ нь гурван сартайгаас 17 хүртэлх насны найман хүүхдэд мэс засал эмчилгээ хийж, хүүхдүүдийн биеийн байдал сайжран түрүүч нь эмнэлгээс гарчээ.

Гэрэл зураг: Гуравдугаар эмнэлэг.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.