Хилчид хилийн зурвасаа ойжуулна
Чихэнд чимэгтэй
2023-12-05
Хил хамгаалах байгууллагын удирдлагууд өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжих, 16 сая мод, бутлаг ургамлыг тарьж ургуулах ажлууд тусгагджээ. Мөн уулзалтын үеэр 2024 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон сумын хилийн хэсэгт 80 га талбайд 176 мянган ширхэг мод тарьж, хамгаалалтын ойн зурвасыг нэмэх, Өмнөговь аймгийн Гурван тэс, Говь-Алтай аймгийн Алтай сумын 20 га талбайд 60 мянган ширхэг заг, сухай, буйлс модыг хээрийн ойжуулалтад шилжүүлэх, Говь-Алтай аймгийн Алтай сумын “Бургастайн булаг”, Өмнөговь аймгийн Ноён сумын “Цайлан булаг”, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Хангийн булаг”-ын 6 га талбайд 7500 ширхэг мод тарих ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.
Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.