images

Туркийн нутгаас эртний Муза тэнгэрийн хөшөө олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-08


   2200 орчим жилийн өмнө Эртний Грекийн үед бүтээгдсэн гэж үздэг "Бүжиглэж буй Муза" хөшөө Туркийн баруун өмнөд хэсэгт орших Стратоникей эртний хотоос олдсон байна. Эртний Грекийн домог зүйд Муза гэдэг нь Зевс болон Мнемозин хоёрын дундаас төрсөн хөгжим, яруу найргийн есөн тэнгэрийг нэрлэдэг юм. Энэхүү хөшөөг 2175 жилийн өмнө буюу Эртний Грекийн соёл, хөгжил оргилдоо хүрч байсан үед бүтээсэн гэж үздэг. Тус улсын “Anadolu News“ агентлаг "Энэ бүтээл нь Ромын үед хийгдсэн олон хуулбараас тод ялгагдах эх бүтээл" хэмээн онцолжээ. Холбогдох албаныхан уг ховор олдворыг сэргээн засварлаж дуусаад музейд байршуулан олонд  үзүүлэхээр болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.