Зургаан жилийн өмнө алга болсон англи хүүг Францаас олжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-15
Одоогоос зургаан жилийн өмнө алга болсон Алекс Бэтти нэртэй, одоо 17 настай англи хүүг Францын Тулуз хотоос олж нутагт нь буцаалаа. Учир нь хүү машин засварын газрын хүний гар утаснаас Англид суугаа эмээ рүүгээ “Би танд хайртай, гэртээ харимаар байна” хэмээн бичжээ. Өнгөрөгч лхагва гарагийн өглөө хүүг Тулуз хотод бороонд алхаж явахад нь тэрхүү засварчин олсон гэнэ. А.Бэтти 2017 оны есдүгээр сарын баярын амралтын өдрүүдээр өвөө, ээж хоёртойгоо Испани руу долоо хоногийн аялалд яваад гэртээ буцах өдрөө алга болсон аж. Хүүг олоход тусалсан засварчин Фабиан Аксидини “Хүү надад уулан дээр байдаг, яг хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй нэг газраас дөрөв хоног алхаж ирсэн гэж хэлсэн” хэмээн BBC телевизэд ярьжээ. Ингээд тэр хүүгийн нэрийг мэдэж аваад интернэтээс хайж үзтэл эрэн сурвалжилж байсан хүүхэд байв. Алекс хүү уулнаас бууж ирээд хотод орж Элчин сайдын яамандаа очоод өөрт нь туслах хүн олох бодолтой байсан гэнэ. Засварчин залуу хүүг олсны дараа Францын эрх баригчидтай холбоо барьжээ. Мөн хүү Ф.Аксидинигийн Фэйсбүүкийг ашиглан эмээгийнхээ хаяг руу чат бичсэн нь тэр аж. Тэр “Сайн уу, эмээ. Би Алекс байна. Би Францын Тулуз хотод байна. Би таныг энэ чатыг харна гэж итгэж байна. Хайртай шүү, би гэртээ харихыг хүсэж байна” гэж бичжээ. Хүү өнгөрсөн хугацаанд Пиренэйн хөндийгөөр нэг газраас нөгөө рүү явсаар зургаан жилийг авсан гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.