images

АНУ-ын их сургууль, коллежуудад 2023 онд хэн, хэдэн доллар хандивлав?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-22


   Энэ 2023 онд АНУ-ын их сургууль, коллежуудад төгсөгчид, буяны үйлстэн, тэрбумтнууд хэд хэчнээн доллар хандивласан талаар “Bestcolleges” сайт мэдээлэв. Сайтад энэ жил хамгийн их хөрөнгө оруулалт авсан 11 сургуулийг жагсаажээ. Тухайлбал, Хойд Каролина мужийн "Duke" их сургууль нэрээ нууцалсан хандивлагчаас 100 сая долларын хандив 11 дүгээр сарын 30-нд хүлээн авчээ. Мөн Мичиганы "Кalamazoo" хувийн коллеж аравдугаар сарын 9-нд нэрээ нууцалсан нэгнээс 30 сая доллар, Оклахомагийн төрийн их сургууль зургаадугаар сарын 20-нд “Boone Pickens” сангаас 120 сая доллар хүлээн авсан байна. Нью-Йорийн "Stony brook" их сургууль “The Simons” сангаас 500 сая, Чикагогийн бизнесийн их сургууль “Stone Ridge Holdings” группын гүйцэтгэх захирал Росс Стивэнсээс 100 сая, Харвардын их сургууль “Citadel” компанийн 80 хувийн эзэмшигч Кэннэт  Гриффинээс 300 сая, Колумбийн их сургууль тэрбумтан Рой Вагэлоз, Диана Вагэлоз нараас 175 сая, Харвардын Анагаах ухааны сургууль Шведийн тэрбумтан Эрнэсто Бэртарэллигээс 75 сая доллар тус тус хүлээн авчээ. Мөн Калифорнийн их сургуульд “First Premier Bank”-ны үүсгэн байгуулагч Т.Дэнни Сэнфорд 150 сая, Ютагийн их сургуулийн инженерийн коллежид ахмад дипломатч Жон Прайс, гэргий Марсиа Прайсын хамт 50 сая, Виржиниагийн их сургуульд “PBM Capital” компанийн үүсгэн байгуулагч Пол Мэннин, Диана Мэннин нар 100 сая доллар хандивлажээ. Хандивын зорилго нь сургуулийнхаа санаачилсан хөтөлбөрүүдийг дэмжих, оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх, лабораторийн тоног төхөөрөмж авах, танхим байгуулах, судалгаа хийх, стипенд олгоход чиглэсэн байна. Тэгвэл АНУ-ын дээд боловсролын байгууллагуудаас түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хандив авсан сургууль нь Жон Хопкинс болон Стэнфордын их сургууль бөгөөд нэг нь 2018 онд Майкл Блүмбэргээс, нөгөө нь 2022 онд Жон Дой, Энн Дой нараас тус бүр 1.1 тэрбум долларын хандив хүлээн авсан түүхтэй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.