images

Шинэ автобуснууд Эрээнээс Улаанбаатар руу гарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-26


  Манай улсад нийтийн тээврийн автобус нийлүүлэхээр тендерт шалгарсан БНХАУ-ын "Youtung Bus" компанийн эхний ээлжийн автобуснууд үйлдвэрээс гарчээ. Тэдгээр автобуснуудыг урд шөнө Замын-Үүд-Эрээний боомт дээр авчирч, улмаар Улаанбаатар хот руу хөдөлгөсөн байна. Нийслэлийн Захирагчийн албаны мэдээлснээр 12 дугаар сарын 28-нд 35 автобус Монгол улсын хилээр орж ирнэ. Мөн нэгдүгээр сарын 10-ны дотор дахин 35 автобус, үлдсэн 530 автобусыг нэгдүгээр сарын 31-ний өдрийн дотор оруулж ирэхээр гэрээнд заажээ. Ингэснээр эхний ээлжийн автобуснууд пүрэв гарагт Улаанбаатар хотод ирж, энэ долоо хоногтоо багтан үйлчилгээнд гарах юм байна. "Youtung Bus" компанийн автобусыг үйлдвэрээс гарсан 50 ширхэг тутамд нь үзлэг, хяналт хийн хүлээж авч буй бөгөөд баталгаат хугацаа нь 24 сар гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.