images

Киришима Б.Лхагвасүрэн шинэ оны эхний башёд түрүүлэн ёкозүна болохыг зорьж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-27


   Монголын сүмочдын залгамж халаа, залуу үеийн шинэхэн оозэки, 27 настай Б.Лхагвасүрэн буюу Киришима хэвлэлийн бага хурал хийж, ирэх оны нэгдүгээр сарын 14-нд эхлэх эхний башёд түрүүлэн сүмо бөхийн дээд цол болох ёкозүна цолыг авах зорилготой байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр өнгөрөгч гурав, 11 дүгээр сарын башёд түрүүлсэн тул дахин нэг башёд түрүүлснээр сүмогийн дээд цолны болзлыг хангах юм. Иймд тэр уг цолыг авах анхны боломж, оролдлогоо амжилттай болгохыг хүсэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэрээ “Сүмод хөл тавьсан цагаасаа л ёкозүна болох зорилготой байсан. Тиймээс би анхны оролдлогоороо л зорилгодоо хүрмээр байна” гэжээ. Тэрбээр монгол сүмочдын зуу дахь түрүүг өнгөрөгч сард авч, 2023 оны барилдаанд хамгийн олон давсан сүмоч болсон төдийгүй тавдугаар сард Монголын арав дахь оозэки болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.