images

Монголын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийг 4 сая доллароор санхүүжүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-27


   Японы Засгийн газрын 4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж дууслаа. Уг төслийг хэрэгжүүлэгчид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн амьжиргааны зардалд дэмжлэг үзүүлж, хохирогчдыг хамгаалалтад авч, хамтарсан багийг чадавхжуулжээ. Тухайлбал, Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг, Сонгинохайрхан, Налайх дүүргийн таван байршилд түр хамгаалах байр шинээр байгуулж, 475 хохирогчид үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт 21 түр хамгаалах байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төвтэй болж, нийт 4500 гаруй хүнийг хамгаалалтад авчээ. Мөн 50 эмэгтэйд грант олгож, 50 эмэгтэйн бичил бизнесийг санхүүжүүлснээр өнгөрсөн зургаан сарын хугацаанд тус хөтөлбөрт хамрагдсан эмэгтэйчүүд сард 500 мянгаас гурван сая төгрөгийн орлого олж, 20-300 хувиар орлогоо нэмэгдүүлсэн байна. Мөн төслийн хүрээнд хамтарсан багийн сургагч бэлтгэх сургалт хичээл орж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буйг анх удаагаа судалжээ. Түүнчлэн хүчирхийллээс хамгаалах хамтарсан багийг чадавхжуулах, үйл ажиллагааг сурталчлах зорилготой "Хүлцэхүй" олон ангит кино бүтээж олны хүртээл болгосон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.