images

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын Шадар сайдтай уулзав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-27


   ОХУ-ын түлш эрчим хүчний асуудал хариуцсан Шадар сайд Александр Новак өнгөрөгч амралтын өдөр манай Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг хүлээн авч уулзжээ. Сайд нар энэ оныг дуустал Монгол улсад шатахуун, эрчим хүчний экспортыг тогтвортой үргэлжлүүлэх, 2024 оны эхний улиралд багтаан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нөхцөл, боломжийг судлах талаар ярилцжээ. Түүнчлэн Улаанбаатар хотод нүүрсээр ажиллаж буй ТЭЦ-3 дулааны цахилгаан станцыг өргөтгөн шинэчлэх асуудлыг хөндсөн байна. Уг цахилгаан станцад өргөтгөл шинэчлэл хийгдвэл хүчин чадал нь гурав дахин нэмэгдэх боломжтой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.