images

Онцгой байдлын алба хаагчид 133 иргэнийг нисдэг тэргээр аварчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-28


   ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд анхны нислэгээ үйлдсэнээс хойш 94 удаагийн шуурхай дуудлагыг хүлээн авч, иргэдийн амь насыг авран хамгаалах 477 цагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 133 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэж, амь насыг авран хамгаалжээ. Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн үеэр нисдэг тэргээр иргэдийн амь насыг авран хамгаалахад үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн өнгөрсөн 11 дүгээр сарын 23-нд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд олсон зэргээр аврах ажиллагааг зохион байгуулжээ. Түүнчлэн Хэнтий аймгийн Батширээт сум болон Минжийн хангайд гарсан ой, хээрийн түймрийн голомтод гал сөнөөгчдийг хүргэх, агаараас тандалт хийх нислэгүүдийг үйлдэж, түймрийг шуурхай цаг алдалгүй унтраасан байна. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь Монгол, Франц улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд байгуулагдан, "Airbus EC-145 С-2" загварын гурван нисдэг тэрэг, бага оврын “Cabri G-2” нисдэг тэрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Гэрэл зургийг: ОБЕГ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.