images

2023 оны дэлхийн их зургаан марафонд Монголоос хэн хэн гүйв?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-28


  Энэ оны дэлхийн их зургаан марафонд манай улсаас 22 тамирчин оролцжээ. Тухайлбал, Ирланд, АНУ, Франц, Солонгос зэрэг гадаадын улсаас зургаа, Улаанбаатар хотоос долоо, Дорнод аймгаас тав, Өвөрхангай аймгаас дөрвөн гүйгч хурд, хүчээ сорьсон байна. Тэд эх орноо төлөөлөн 10, 21, 42 км-ийн холын марафонд гүйж замаа амжилттай дуусгасан бөгөөд үүнийг нь “MGL Running Channel” хамт олноос “Хамтдаа их зургаан марафонд" медалиар урамшуулахаар болжээ. Тус арга хэмжээг “MGL Running Channel”-ийн Монгол дахь төлөөлөгч Э.Аюушжав, Б.Цэнд-Аюуш, М.Мөнгөнгэрэл  болон Англи дахь төлөөлөгч Л.Эрдэнэчимэг, Ирланд дахь төлөөлөгч Б.Үйлсзаяа нар хамтран зохион байгуулж, медалийг нь гардуулах ажээ. Дэлхийн их зургаан марафон Лондон, Берлин, Токио, Бостон, Чикаго, Нью-Йорк хотуудад жил болгон зохион байгуулагдаж дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн арван мянган хүн оролцдогоороо онцлогтой. Дараах хүснэгтээс Дэлхийн их зургаан марафонд оролцсон монгол тамирчидтай танилцана уу.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.