images

Оросын хоккейн дээд лигийн тамирчид Монголд ирж тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-28


  Манай улсад сүүлийн жилүүдэд хоккейн спорт эрчимтэй хөгжиж буй. Үүний нэгэн жишээ нь Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр хуралдаанаар ирэх онд шайбтай хоккейн албан ёсны тоглолтыг манай улсад зохион байгуулахаар болсон юм. Тухайлбал, Оросын “Континентальная” дээд лигийн хоёр шилдэг багийн тоглолтыг ирэх оны гуравдугаар сард “Степп арена” ордонд зохион байгуулахаар товлосон байна. Тэгвэл тус ордонтой танилцахаар уг лигийн дэд ерөнхийлөгч Алексей Анисимов болон тэмцээний зохион байгуулалт хариуцсан менежер Михаил Грабсон нар манай улсад айлчилжээ. Тэд өчигдөр Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан, Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагуудтай уулзсан бөгөөд манай улсын төлөөлөгчид ирэх онд Улаанбаатар, Дархан хотод өвлийн спортын битүү дээвэртэй ордон барихаар болсноо дуулгажээ. Дашрамд сонирхуулахад, Оросын хоккейн дээд лигийн тамирчид манай улсад ирж тоглохоос гадна өсвөр үе, залуучуудын дунд сургалт зохион байгуулах юм байна.

  “Континентальная” лиг нь 2008 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дөрвөн дивизионд дөрвөн орны 23 багийн дунд жилд нийт 782 тоглолт зохион байгуулдаг ажээ. Тус лигийн тоглолтыг жилд биеэр 20 сая гаруй үзэгч тогтмол үзэж, албан ёсны сайтаар нь 234 сая хүн ханддаг байна.

 Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.