Монгол, Катарын Үндэсний музей хамтран ажиллана
Чихэнд чимэгтэй
2023-12-28
Катарын Үндэсний музейн удирдлагууд манай улсад айлчлан ирж Монголын Үндэсний музейтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа. Тус Санамж бичигт Монголын талаас Үндэсний музейн захирал, доктор Д.Мөнхтогоо, Катарын талаас тус улсын Үндэсний музейн захирал, Шейх Абдулазиз Хамад Аль-Тани нар гарын үсэг зуржээ. Улмаар зочдыг Үндэсний музейтэй танилцуулж, ирэх онд тохиох хоёр улс дипломат харилцаатай болсны 25 жилийн ойд зориулсан Катарын үзэсгэлэнг тус музейд гаргах талаар ярилцсан байна. Хоёр музей 2020 оноос хамтран ажилласан бөгөөд 2022 онд Катар улсад хөлбөмбөгийн ДАШТ болоход манай улс “Нүүдэл" олон улсын үзэсгэлэнгээ тэдний музейд амжилттай гаргасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.