Тэйлор Свифт Элвис Преслигийн амжилтыг эвдэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-02
Америкийн поп од Тэйлор Свифт рок-н-роллын хаан Элвис Преслиг гүйцэж, “Billboard”-ын үндсэн цомгийн жагсаалтыг хамгийн удаан хугацаанд тэргүүлсэн дуучин боллоо. NBC News агентлагийн мэдээлснээр тэрбээр "1989" цомгоороо "Billboard 200" цомгийн жагсаалтад тав дахь удаагаа нэгдүгээрт бичигдэж, энэ байраа одоог хүртэл буюу 68 дахь долоо хоногтоо хадгалсаар байна. Ингэснээр 1956-2002 он хүртэл 10 цомгоор 67 долоо хоног тэргүүн байрыг хадгалж чадсан Элвис Преслигийн амжилтыг эвдсэн байна. Т.Свифт энэхүү амжилтын эхлэлийг "Fearless" цомгоороо тавьж эхэлсэн бөгөөд 2008-2009 оны хооронд 11 долоо хоногийн турш нэгдүгээрт бичигдэж, дараа нь "Speak Now", "Red", "Reputation", "Lover" зэрэг 13 цомгоороо тэргүүн байруудыг эзэлсээр ирсэн юм. Өнгөрсөн жилээс эхлэн зохиогдож буй түүний "Eras Tour" аялан тоглолт нь Америк тив даяар шуугиан тарьж, "Swiftnomics" хэмээх эдийн засгийн шинэ нэр томъёо хүртэл бий болсон билээ. Энэ удаагийн "Billboard 200" чартад Майкл Бүблэгийн "Christmas" дууны цомог Т.Свифтийн дараа хоёрдугаарт, Ники Минажийн "Pink Friday" болон Нэт Кинг Коулын "The Christmas Song" зэрэг бүтээлүүд шилдэг 10-т орсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.