images

Люис Капальдийн бие сайжирч байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-03


   Шотландын дуучин, дуу зохиогч Люис Капальди сэтгэл зовнилын эмчилгээ хийлгэснээр эрүүл мэнд нь сайжирч байгаа тухайгаа хувийн Инстаграм хаягаараа мэдээллээ. Тэрбээр 2023 оныг дуустал Ази, Европын орнуудаар аялан тоглохоор төлөвлөсөн байснаа эрүүл мэндийн дээрх шалтгааны улмаас өнгөрсөн оны зургаадугаар сард цуцалсан юм. Мөн тэрбээр өнгөрөгч даваа гарагт хоёр дахь цомог болох "Broken By Desire To Be Heavenly Sent" цомгоо дахин худалдаанд гаргав. Түүний тавдугаар сард гаргасан энэ цомог долоо хоногийн дотор 95 мянган хувь борлогдож 2014 онд Тэйлор Свифтийн гаргасан "1989" цомгийн амжилтыг эвджээ. Харин түүний Турреттын синдром гэдэг өвчин нь өөрөө аяндаа, хяналтгүйгээр ямар нэг дуу авиа, хөдөлгөөн хийдэг мэдрэлийн эмгэг юм. Ихэвчлэн хүний хэлсэн үгийг амандаа давтах, бувтнах, давтамжтайгаар нүдээ цавчих, хоолойгоо засах, хөмхийгөө зуух гэх мэт үйлдлээр илэрдэг ажээ. Түүний эрүүл мэндийн тухай “Netflix” компани "Lewis Capaldi: How I'm Feeling Now" баримтат киног өнгөрсөн оны гуравдугаар сард гаргасан билээ. Дуучин "Before You Go", "Someone You Loved" зэрэг хит дуугаараа алдартай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.