images

Токио хотын тээврийн товчоо автобусаа шинэчлэх гэж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-04


   Токио хотын тээврийн товчоо одоогоос зуун жилийн өмнө буюу их газар хөдлөлтийн дараа 1923 оны есдүгээр сард нээгдэж 1924 оны нэгдүгээр сарын 28-нд нийтийн тээврийн автобусаар иргэдэд үйлчилж эхэлжээ. Тэгвэл үйл ажиллагаагаа эхэлснээс 100 жилийн дараа бүх автобусаа цахилгаан автобус болгон шинэчлэх буюу тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн нүүрстөрөгчийн ялгарлаас ангижруулах ажлыг эрчимжүүллээ. “Toei” гэж товчилдог энэхүү автобусны сүлжээ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын байдлаар 1148 автобусаар 128 чиглэлд үйлчилдэг байв. Ингэхдээ нийт 765.7 км замыг туулдаг. Харин 2022 оны байдлаар автобусаар өдөрт дунджаар 573 мянган хүн зорчдог байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.