images

Бритни Спирс: Дахиж дуулахгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-05


   Поп од Бритни Спирс шинэ цомог гаргах гэж байна гэсэн мэдээллийг няцааж, хөгжмийн ертөнцөд эргэн орохгүй гэдгээ мэдэгдэв. Тэрбээр Инстаграм хуудсандаа "Хүмүүс намайг шинэ цомог гаргах гэж байгаа тухай ярьсаар байна. Би дахиж дуу дуулахгүй" гэсэн байна. Өнгөрсөн сарын 29-нд Британийн “The Sun” зэрэг хэвлэлүүд түүнийг дуучин, ая зохиогч Чарлитай хамтран шинэ цомог гаргах гэж байгаа тухай мэдээлсэн юм. Харин тэрбээр хөгжмийн ертөнцөд эргэж ирэхгүй гэсэн бодолтой байгаагаа өөрөө анх удаагаа ил тодоор илэрхийлж буй нь энэ юм. Гэхдээ тэрбээр дуу дуулахгүй ч хөгжим, дуу зохиосоор байгаа аж. Инстаграм хуудсандаа тэрбээр "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дуучид, уран бүтээлчдэд зориулж 20 гаруй дуу бичсэн" гээд энэ нь илүү таалагдаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр хамгийн сүүлд 2016 онд “Glory” нэртэй цомог гаргаж байв. 2021 оны долоодугаар сард түүний менежерээр олон жил ажилласан Ларри Рудольф алдарт дуучныг хөгжмийн карьераа үргэлжлүүлэх бодолгүй байгааг зарлаж өөрөө ажлаасаа гарч байгаагаа мэдэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.