Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Японы мэргэжлийн сүмод орно
Чихэнд чимэгтэй
2024-01-05
Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 9-нд Токиод шинэ бөхийн шалгалтад орох 11 залуугийн нэрийг зарласны дотор монгол сүмоч Ө.Дэмиджамц багтжээ. Тэрбээр Дархан аварга Г.Өсөхбаярын хүү бөгөөд Миягино дэвжээнд элсэхээр бэлтгэж байгаа аж. Миягино дэвжээ нь их аварга Хакүхогийн Даваажаргалын дэвжээ ба Ө.Дэмиджамц 2023 оны хавар их сургуулиа төгсөхдөө тус дэвжээнд дадлага хийж байжээ. Түүнчлэн Дархан аваргын хүү Ө.Пэрэнлэйжамц нь 18 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож байсан төдийгүй 2023 оны 11 дүгээр сард Хонконгод болсон жүдо бөхийн Азийн нээлттэй тэмцээний +100 кг-д хүрэл медаль хүртэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.