АНУ-д дроноор бараа хүргэх үйлчилгээ эрс нэмэгдэнэ
Анд нөхдийн мэдээ
2024-01-10
АНУ-д энэ жил дроноор бараа хүргэх үйлчилгээ ихээхэн идэвхжих төлөвтэй байна. Ялангуяа жижиглэнгийн худалдааны “Walmart” сүлжээ дэлгүүр Техас мужийн бүх хотуудад дрон хүргэлтийн үйлчилгээг эрс нэмэгдүүлэхээр шийдсэнээ мэдэгдэв. Улмаар “Walmart” сүлжээ нь “Zipline”, “Wing” зэрэг дрон үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж, Техас мужийн ихэнх бүс нутагт, нийт хүн амын 75 хувьд энэхүү үйлчилгээг хүргэхээр болсон тухай “Wall Street Journal” мэдээлжээ. Хэрэглэгчид ихэнхдээ жоргүй худалдаалагддаг эм, амттан гэх мэт яаралтай эсвэл гэнэтийн худалдан авалт хийхдээ дрон хүргэлтийг ихээр ашигладаг аж. Анх 2013 онд дроноор хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх санааг дэвшүүлж байсан “Amazon” компани 2030 он гэхэд жилд 500 сая удаагийн дроноор хүргэх үйлчилгээ хийхээр төлөвлөгөөтэй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.