Италийн парламент хөлбөмбөгийн тэмцээн үзэхийн тулд хуралдаанаа эрт дуусгав
Анд нөхдийн мэдээ
2024-01-12
Итали улсын парламентын дээд танхим буюу Сенатын гишүүд 10-ны өдөр хөлбөмбөгийн SS Lazio болон AS Roma багуудын тоглолтыг үзэхийн тулд хуралдаанаа эрт хаасан тухай тус улсын “Il Pato Quartidiano” сонин мэдээлэв. Сенат энэ өдөр Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг энэ оныг дуустал дахин нэг жилээр сунгах тогтоол гаргасан байна. Батлан хамгаалахын сайд Гидо Кросетто 15 цагт тогтоолыг танилцуулсны дараа шууд санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаан ердийнхөөс нэг цагийн өмнө өндөрлөжээ. Тухайн өдрийн 18 цагт Ромын “Олимпико” цэнгэлдэх хүрээлэнд Италийн цомын төлөө дээрх багуудын тоглолт болжээ. Тус сонины мэдээлснээр Сенат Италийн хамгийн шилдэг хоёр багийн тоглолтыг үзэхийн тулд хуралдаанаа ийнхүү яаравчлан дуусгасан байна. Зарим хэвлэлийн мэдээлснээр Сенат Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх гэх мэт чухал асуудлыг урт удаан хугацаанд нухацтай хэлэлцдэг ч энэ өдөр хурлаа маш хурдан дуусгажээ. Тус улсын Засгийн газрын сайд, сенаторуудын ихэнх нь хоёр багийн хөгжөөн дэмжигчид байдаг гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.