Андын нуруунаас 6000 барилгатай эртний хотын туурь олджээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-12
Өмнөд Америкийн Андын нурууны орчмын Амазоны бүсээс 2000 гаруй жилийн өмнөх хотын туурь олдсон тухай шинжлэх ухааны "Science" сэтгүүлд нийтэлсэн байна. Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн профессор Стефан Ростэнгийн ахалсан судалгааны багийнхан "Хээрийн судалгаа болон LiDAR шинжилгээний үр дүнд бид талбай, замуудыг тодорхой хэв маягаар нэгтгэсэн, газар тариалангийн өргөн уудам суваг шуудуу болон замууд бүхий ландшафтыг олж нээсэн" гэжээ. Тус хот нь нийтдээ 6000 гаруй орон сууцны болон шашин, сүм хийдийн барилгууд, ус зайлуулах суваг бүхий газар тариалангийн талбайгаар хүрээлэгдсэн байсан аж. Судалгааны багийнхны үзэж байгаагаар, хотын хамгийн анхаарал татахуйц онцлог нь хэдэн арван километр замыг хамарсан цогц замын систем нь хот тосгодыг холбож, бүс нутгийн хэмжээний томоохон сүлжээг бүрдүүлсэн байжээ. Мөн замын сүлжээ нь маш нарийн, хамгийн том зам нь 10 метрийн өргөнтэй, 10-20 километр урттай байв. Эквадорын Упано голын зүүн хэсэгт орших энэ туурь нь он цагийн хувьд МЭӨ 600-300 оны үед хамаарна гэжээ. Профессор С.Ростэнг ВВС-д өгсөн ярилцлагадаа "Соёл, соёл иргэншлийн талаарх барууны төвтэй сэтгэлгээг өөрчлөх болсныг энэ нээлт тодоор харуулж байна" хэмээн онцолжээ. Мөн археологич Антуан Доррисоны хэлснээр тус хотод хамгийн багадаа 10-30 мянган хүн амьдарч байсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зочин
Төв сууринруугаа холбогдсон замын бүтээн байгуулалт байхгүй бол харь гаргийнхны байршиж байсан суурин байх гэж бодогдож байна .
2024-01-13
Хариулах (2) (6)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.