images

Хятад улс агаарын чанарыг сайжруулах зорилт дэвшүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-12


   Хятад улс байгальд ээлтэй, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт багатай бодлогыг бэхжүүлэх замаар агаарын чанарыг сайжруулах зорилт дэвшүүлэв. Тус улсын Коммунист Намын удирдах дээд байгууллага болох Төв Хороо, Төрийн Зөвлөл, Сайд нарын танхим "Үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалтыг сайжруулах" санаачилга дэвшүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Энэ хүрээнд агаарын чанарын хэмжүүр болох хэт нарийн ширхэгтэй тоосны агууламжийг улсын дунджаар 2027 он гэхэд 28/, 2035 он гэхэд 25/ хүртэл бууруулна гэж мэдэгдсэн байна. Үүний тулд Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг томоохон хотуудад анхаарлаа хандуулж, бохирдуулагч бодисын ялгаруулалтыг бууруулахаар зорьж байна. Түүнчлэн ган, цемент зэрэг агаар бохирдуулагч бодис ялгаруулдаг үйлдвэрүүдийн менежментийг өөрчлөх, нүүрсний хэрэглээг хянах, байгальд ээлтэй эрчим хүчийг идэвхтэй дэмжихээр төлөвлөгөөнд тусгажээ. Уг санаачилгад "Үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах нь орчин үеийн социалист улсыг цогцоор нь байгуулж, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтын мөрөөдлөө биелүүлэх чухал бодлого юм" гэж онцлон тэмдэглэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.