images

Брунейн ханхүүгийн хурим арван өдөр үргэлжилнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-12


   Зүүн өмнөд Азид орших Бруней улсын ханхүүгийн хурим болж байна. Энэхүү хурим энэ сарын 7-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд үргэлжлэх ажээ. Тус улсын султан хаан Хассанал Болкиагийн дөрөв дэх хүү, ханхүү Абдул Матин болон түүний сүйт бүсгүй Аниша нарын хуримын ёслол болж буй “Истана Нурул Иман” ордон нь 1788 өрөөтэй дэлхийн хамгийн том ордон гэж тооцогддог аж. Тус хуримын ёслолд Их Британийн хунтайж Уильям, гүнж Кейт Миддлтон, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо зэрэг дэлхийн нэр бүхий алдартнууд оролцохоор уригджээ. 1991 онд төрсөн хунтайж А.Мартин нь хаан ширээнд суух магадлал багатай ч тэрбээр эршүүд сайхан төрх болон пологийн сайн тамирчин гэдгээрээ алдартай нэгэн аж. Түүнийг инстаграмд ​​дагагчдын тоо 2.5 саяд хүрчээ. Тэрбээр Лондонгийн Кингс коллеж, Хатан хааны цэргийн академийг төгссөн байна. Поло тоглогчийн хувьд 2019 онд Зүүн өмнөд Азийн наадамд Бруней улсын шигшээ багт тоглож байжээ. Одоогоор тэрбээр тус улсын Агаарын цэргийн хүчинд нисдэг тэрэгний нисгэгчээр ажиллаж байна. Ханхүү Мартинтай гэрлэж буй Аниша бол эзэн хааны тусгай зөвлөхийн ач охин бөгөөд хувцас загвар, аялал жуулчлалын чиглэлийн компани ажиллуулдаг, ханхүүтэй нэлээд хэдэн жил үерхэж байгаа ажээ. Бруней нь хэдийгээр 450 мянган хүн амтай жижиг улс боловч байгалийн хий, түүхий нефт үйлдвэрлэдэг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 36 мянган доллар хүрдэг бөгөөд Зүүн өмнөд Азидаа Сингапурын дараа ордог ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.