images

Зорчигчдодоо дуу дуулж өгдөг таксины жолооч Хятад даяар талархал хүлээж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-15


   Хятадад нэгэн таксины жолоочийн цахим орчинд нийтэлсэн бичлэг олны анхаарал татаж байгаа талаар “South China Morning Post” сонин мэдээлэв. Уг бичлэгт таксины жолооч зорчигч эмэгтэйг урд талын суудалд суухыг урина. Дараа нь тэрбээр арын суудал дээрээсээ цэнхэр өнгийн далайн гахайн чихмэл тоглоомыг зорчигчид бэлэглэнэ. Зорчигч эмэгтэй инээмсэглэн жолоочийн өгсөн бэлэгнээс эелдгээр татгалзана. Жолооч зорчигчид ийнхүү тоглоом бэлэглээд зогсохгүй дуу дуулж өгмөөр байгаагаа хэлээд түүнээс ямар дуунд дуртайг нь асууна. Зорчигч эмэгтэй Солонгосын дуучин "G-dragon"-ы дуунд дуртай гэж хариулахад жолооч "Би солонгос дуу сайн мэдэхгүй болохоор хятад дуу дуулъя" гээд нэгэн дууг үнэн сэтгэлээсээ дуулж өгөх бөгөөд зорчигчид түүний дуу ихэд таалагдаж байгаа бололтой хамт дуулж эхэлнэ. Дуулж дууссаны дараа зорчигч түүний их сайхан дуулдаг болохыг хэлж магтаад тэд инээлдэнэ. Улмаар жолооч нь “Та над шиг жолоочтой таарч байсан уу?” гэж асуухад зорчигч эмэгтэй “Үгүй” гэж хариулснаар бичлэг дуусна. Энэхүү бичлэг Хятадад олон нийтийн сүлжээгээр тархаж, цахим хэрэглэгчид "Ийм сайхан ааштай жолооч байх гэж", "Би бас ийм эелдэг жолоочтой таармаар байна" гэх зэрэг сайхан сэтгэгдлүүд үлдээжээ. Таксины жолооч нарыг найрсаг бус харьцаатай гэж шүүмжилдэг Хятадад энэхүү бичлэг маш олон хүнд хүрч таксины жолооч нарын талаарх хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.