Израилийн алдартай жүжигчин ХАМАС бүлэглэлийн эсрэг тулалдаж яваад шархаджээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-15
Израиль, Палестины дайнд Израилийн нэрт жүжигчин Идан Амеди сайн дураараа оролцон тулалдаж яваад хүнд шархадсан тухай CNN мэдээлэв. Тэрбээр Газын зурваст болсон тулааны үеэр шархадан Тель-Авивын ойролцоох “Шеба Тель Хашомер” эмнэлгийн төвд хүргэгджээ. Тус эмнэлгийн мэдэгдсэнээр И.Амеди одоогоор эрчимт эмчилгээний тасагт байгаа бөгөөд түүний аав цахим хуудсаараа дамжуулан "Биеийн байдал нь амь насанд аюултай биш" гэж мэдэгдсэн байна. Курд гаралтай И.Амеди нь 2010-аад оноос дуучин, ая зохиогч гэдгээрээ алдаршсан бөгөөд 2017 онд ХАМАС-тай тулалдаж буй Израилийн тусгай хүчний тухай өгүүлдэг "Fauda: Chaos" хэмээх олон ангит кинонд тусгай хүчний дайчны дүрд тогложээ. Энэхүү кино нь Израильд төдийгүй дэлхий даяар алдартай болж, дөрвөн цуврал гарсан байна. Киноны уран бүтээлчид түүний тухай "И.Амеди бол жинхэнэ баатар. Тэрбээр дайны эхний өдрөөс л бүх зүйлийг хойш тавьж, тулалдахаар явсан" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.