images

Газын зурвас: Дайны гал дунд хуримын ёслол болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-15


   Израиль болон Палестины ХАМАС бүлэглэлийн дайны гал дунд Газын зурвас дахь нурж сүйдсэн сургуулийн байран дотор нэгэн хос хуримласан тухай AFP агентлаг мэдээлэв. Дайны хөлөөс дүрвэж ирсэн 26 настай Мустафа Шамрак болон түүний сүйт бүсгүй 17 настай Афнан Жибрил нар эвдэрч сүйдсэн сургуулийн хичээлийн танхим дотор ойр дотнын хүмүүсээ урин авсаархан ёслол хийсэн байна. Тэд дайн дууссаны дараа төрөлх нутагтаа очиж дахин ёслол төгөлдөр хуримлана гэдгээ хэлжээ. Тэнд агаарын довтолгоо үргэлжилж, буун дуу сонсогдсоор байсан ч ёслолд ирсэн хүмүүс ерөөлийн үг хэлж, хэчнээн хүнд бэрх үе тохиосон ч хүн чанараа хадгалж явахыг, итгэл найдвараа алдахгүй байхыг бэр, хүргэний талынхан онцолж байлаа. Сүйт бүсгүйн аав Мохаммед Жибрил "Үхэл, аллага, сүйрэл тохиосон ч бид амьдралд хайртай л байна" гэсэн бол Мустафагийн авга ах Айман Шамрак "Бид бүгд эмгэнэлтэй тулгарч байна. Гэсэн ч амьдрах ёстой. Амьдрал үргэлжилнэ шүү дээ” гэжээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израиль руу гэнэт дайрснаас хойш хоёр талаас амиа алдсан хүний ​​тоо 25 мянгад хүрчээ. Газын зурваст хийсэн Израилийн сөрөг довтолгоонд 23800 гаруй хүн өртөж, гэмтэж шархдаж, зарим нь амь насаа алдсаны ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.