images

Инээдмийн киноны хар арьст жүжигчин 40 жилийн дараа "Эмми" хүртлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-17


   Холливүүдийн жүжигчид, зохиолчид хиймэл оюун ухааныг эсэргүүцэн жагсаал хийсний улмаас хойшилсон 2023 оны “Эмми” шагнал гардуулах ёслол даваа гарагт боллоо. Нийтдээ 26 төрөлд шагнал олгосноос ABC телевизийн “Abbott Elementary” инээдмийн цуврал киноны гол дүрийн жүжигчин Квинтэ Брансон “Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал авав. Ингэснээр тэр 1981 оноос хойш энэ төрөлд "Эмми" авсан анхны хар арьст жүжигчин боллоо. Одоогоос 40 гаруй жилийн өмнө жүжигчин Изабель Сэнфорд “The Jeffersons” инээдмийн цуврал киноны гол дүрээрээ “Эмми” хүртсэнээс хойш нэг ч хар арьстан энэ шагналыг аваагүй байсан юм. Мөн К.Брансон тус цувралын гурав, 35 дугаар ангийн зохиолыг бичиж, 36 дугаар ангийн продюсерээр ажиллажээ. Нэг жилийн өмнө буюу 74 дэх удаагийн "Эмми" шагнал гардуулах ёслолоос тэрбээр "Инээдмийн цувралын шилдэг зохиол" шагналыг авч, ийм шагнал авсан анхны хар арьст эмэгтэй болсон билээ. Үүгээр зогсохгүй тухайн жилдээ инээдмийн киноны ангиллын гурван шагналд зэрэг нэр дэвшсэн анхны хар арьст эмэгтэй болсон бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа "Эмми" хүртсэн түүнийг хэвлэлүүд "К.Брансон "Эмми"-гийн 75 жилийн түүхийг эргэн сануулав" хэмээн бичиж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.