Амиа алдсан аврагчдын ар гэрт тус бүр гурван өрөө байр олгоно
Чихэнд чимэгтэй
2024-01-25
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын тухай асуудлаар Засгийн газар өнөөдөр хуралдлаа. Улмаар амиа алдсан ОБЕГ-ын аврагчдын ар гэрт Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс мөнгөн тусламж үзүүлэхээр болсон байна. Харин Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тус бүр гурван өрөө байр олгохоор болов. Мөн ослын улмаас гэмтэж эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст шаардлагатай эмчилгээний төлбөр, "EduCampus" хотхоны 63 айлын байрыг засварлах, тохижуулах хөрөнгө, тухайн хугацаанд түрээсийн байранд амьдрахад гарах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс олгохоор шийдвэрлэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.